Setguul.mn

Дуучин Я.Гэрэлчулуун Хонх хамтлагийн "Хайр минь билээ чи" дууг шинэ хувилбараар дуулжээ

Хуваалцах:
Дуучин Я.Гэрэлчулуун Хонх хамтлагийн "Хайр минь билээ чи" дууг шинэ хувилбараар дуулжээ

Монголын нийтийн дууны урлагийг шинэ өнгө аясаар баяжуулж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон уран бүтээлч бол яах аргагүй дуучин Я.Гэрэлчулуун.

Тэрбээр олны сэтгэлд хоногшсон “Хоймор сайхан нутаг” дуугаараа танил болж, нийтийн дууны хэмнэл, аялгууг поп хөгжмийн өнгө аястай хослуулан, нэгэн шинэ мэдрэмжийг сонсогчдод хүргэсэн уран бүтээлч юм.

Түүний дуулсан олон дуу хит болж, сонсогчдын сэтгэлд хүрдэг нь хоолойнх нь өвөрмөц тембр, өөрийн гэсэн дуулалтын арга барилтай нь холбоотой хэмээн урлагийнхан үнэлдэг. Өвөрмөц хоолойгоос гадна царай зүс, бие бялдрын хувьд ч олны анхаарлыг татдаг түүнийг шүтэн бишрэгчдийн дийлэнх нь бүсгүйчүүд гэдэг.

Тэр ч бүү хэл “Оддын бэсрэг наадам”-д үндэсний бөхөөр барилдаж, түрүүлж, үзүүрлэж явсан удаатай.

Харин энэ удаа тэрбээр Монголын хөгжмийн урлагийн нэгэн эрхэм хүмүүн, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы “Хайр минь билээ чи” хэмээх сэтгэлд хоногшсон сайхан дууг өөрийн өнгө аясаар дуулж, дахин олны хүртээл болгож байна.

Ингээд та бүхэндээ Я.Гэрэлчулууны дуулсан “Хайр минь билээ чи” дууг хүргэе. Хүлээн авна уу.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!