Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдлөө

Дорноговь аймгийн “Хутагтын хурд” морин спорт, уяачдын холбооноос хурдан морины цоллоочдын уламжлалт өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг анх удаа зохион байгууллаа.
Соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хурдан морины цоллоочдын өвлөн суралцагсдыг нэмэгдүүлэх зорилготой уралдаанд гурван аймгийн есөн сумаас 40 гаруй цоллооч гурван насны ангилалд оролцжээ.
Уралдааны 8-12 насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ууганбаярын Мягмарсүрэн, 13-17 насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Сайншанд сум Амарсайханы Балдорж, 18-аас дээш насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэзулын Ганбаяр тус тус шалгарав.
Хурдан морь цоллооч уралдааныг анх удаа зохион байгуулсан нь Монголын өв соёл, хурдан морины цол дуудах уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулах, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна хэмээн зохион байгуулагчдын төлөөлөл онцолжээ.










Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
