Бүгд Найрамдах Намынхан завсрын сонгуулийн ялагдлын бурууг Трампад тохов

АНУ-ын завсрын сонгуулийн дүн гарсны дараа Бүгд Найрамдах Намынхан ялагдлын шалтгааны талаар дотооддоо ширүүн маргаж эхэлжээ. Намын зарим гишүүн Ерөнхийлөгч Дональд Трампыг сонгуулийн дүнгийн гол буруутан хэмээн буруутгасан байна.
Ардчилсан Нам Техас, Канзас, Өмнөд Каролина зэрэг уламжлалт мужуудад ялалт байгуулж, Конгрессын хоёр танхимд олонх болов.
Техасын Бүгд Найрамдах Намын нөлөө бүхий хүн болох Билл Миллер "Энэ бол Трампын хариуцлага. Сонгогчид түүнийг бүхэлд нь няцаалаа" гэжээ.
Намын гишүүд Трампын нэр хүнд буурсан, Ирантай холбоотой бодлого, татварын маргаан, цагаачлалын хатуу арга хэмжээ зэрэг нь сонгогчдын дургүйцлийг төрүүлсэн гэж үзэж байна.
Мөн түүнийг сонгуулийн үеэр иргэдийн амьжиргаа, инфляцын асуудлаас илүү улс төрийн өв, барилгын төслүүдэд анхаарсан гэж шүүмжилжээ.
Миннесота мужийн Бүгд Найрамдах намын стратегич Грегг Пеппин "Нэг алдаанаас өөр олон алдаа угсран гарсаар байсан. Олон мужид сонгогчид ерөнхийлөгчийн бодлогыг дэмжээгүй нь тодорхой байсан" гэв.
Гэсэн ч Трампын холбоотнууд бүх бурууг түүнд тохох нь шударга бус гэж үзжээ. Тэд завсрын сонгуулиар эрх баригч нам уламжлал ёсоор суудлаа алддаг болохыг дурдахын зэрэгцээ Техас, Жоржиа, Мичиган зэрэг өрсөлдөөнтэй мужуудад сул нэр дэвшигчид өрсөлдсөн нь ялагдалд нөлөөлсөн гэж тайлбарлав.
Трамп сонгуулийн үр дүн гарсны дараа өөрийн цахим хуудаст "Би саналын хуудсан дээр байгаагүй. Хэрэв байсан бол үнэмлэхүй ялалт байгуулах байсан" хэмээн бичжээ.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
