Зэвсэгт этгээд сэтгүүлчийг буудан хөнөөжээ
Өчигдөр Сомали улсын Афгоойе дүүрэгт телевиз, радиогийн нэгэн сэтгүүлч эмэгтэй зэвсэгт этгээдийн халдлагад өртөн буудуулж амиа алдсан хэрэг гарчээ.
25 настай сэтгүүлч бүсгүй Абдивали Али Хассан цээж тус газраа хэд хэдэн удаа буудуулсан байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн явах замдаа амьсгалаа хураажээ.
Тус хэргийн сэжигтэнг хараахан олоогүй байгаа ба Сэтгүүлчдийн холбооноос тус хэргийг хурдан шалгаж, мөрдөн байцаах ажлыг үр дүнтэй явуулан хэрэгтнийг олж хариуцлагыг нь хүлээлгэхийг шүүхийн байгууллагаас шаардсан юм.