"Зөв амьдрах" ТББ-ын тэргүүн Г.Загдааг хоёр сая төгрөгөөр торголоо
"Зөв амьдрах" ТББ-ын тэргүүн Г.Загдаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс торгуулийн арга хэмжээ авчээ. Түүнийг бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сар төгрөгийн торгохоор болсон байна. Г.Загдаа нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг "Чам шиг янхан асрамжийн газраас төрдөг юм. Чи асрамжийн газраас төрсөн янхан. Дураараа янхан бэ" гэхчлэн доромжилж олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан. Үүний дараа иргэд цагдаагийн байгууллагад Г.Загдааг шалгаж, хариуцлага тооцооч гэх гомдол ихээр ирүүлжээ. Тиймээс БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, бусдын нэр төрд халдсан нь тогтоогдсон тул хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 гэсэн заалтаар хоёр сая төгрөгөөр торгосон аж.