Ухань хотын иргэдэд нэмж 30 000 толгой малыг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр өгөх нь зөв

 
Олны санаа бодол
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зоримог шийдвэр гаргаж гоц халдварт корона вирусын аюулд нэрвэгдээд байгаа Хятад улсад төрийн айлчлал хийж тус улсын дарга Ши Жинпинд бараалхаж Хятадын ард түмнийг энэ аюулт өвчнийг даван туулахад сайн хөрш улсын зүгээс сэтгэл санааны дэмжлэг болгож 30.000 толгой хонь бэлэглсэн явдлыг Монголын олон нийт таатай хүлээн авч дэмжиж байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүнд өслөө. Монгол Улсын зүгээс гадаад улс оронд тусламжийн шугамаар мал мах бэлэглэх, нийлүүлэх явдэл өмнө нь ч байсан юм. Тухайлбал 1959 онд Юмжаашйн Цэдэнбал даргын үед Монгол Улсын Засгийн газраас Хятадын ард түмэнд гурван жил үргэлжилсэн ган гачгийг даван туулахад 15000 тонн хүнсний тусламж өгсөн, үүнээс 10.000 тонн улаан буудай, 4000 тонн гурил, 1000 тонн малын махыг тусламж болгон олгож тухайн үед МАХН (одоогийн МАН)-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд хүлээлгэн өгч байсан байна. Дараа жил нь буюу 1960 онд мөн Хятад улсын хөдөө аж ахуйд зүтгэх хүчний тусламж болгож 15000 толгой морь бэлэглэж, Элчин сайд Шарав хүлээлгэж өгсөн байна.
1959 онд Вьетнам Улсад 15000 мянган толгой таван хошуу мал бэлэглэж байв. Мөн дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд 500.000 агт морь бэлэглэж байсан билээ. Хонь мал бэлэглэх явдал бол Монголын ард түмний уламжлагдаж ирсан буурлын их буян, хамгийн хүндтэй бэлэг юм. Хятад улс ч тухайн үед өөрсдөө ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдэж байсан ч Монголд үзүүлэх тусламжаа зогсоолгүй өнөөгийн манай нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг мартах учиргүй билээ. Тэгэхлээр 1959 онд Цэдэнбал дарга Хятад ард улсын 10 жилийн ойд оролцож Хятадын ард түмэнд тусламж бологож өгсөн 1000 тонн мах бол хонин толгойд шилжүүлэхэд дунджаар 50.000 хонь болох бөгөөд тухайн үед Монголын мал сүрэг 20 сая толгойд хүрээгүй, мал нийгэмчлэх үйл явдал дөнгөж дуусч байсан цаг байв. Гэтэл энэ цаг үед Монголын мал сүрэг 70 саяыг давсан ба ерөнхийлөгч Х.Баттулгын бэлэглэсэн 30.000 толгой хонь бол дунджаар 600 тонн мах юм. Иймд монголчууд 20 сая хүрэхгүй малтай байхдаа 50.000 орчим толгой хонь бэлэглэж чадсан байхад одоо цагт 70 сая малтай болчхоод 30.000 толгой хонь бэлэглэнэ гэдэг бол өмнөх үеийнхний дэргэд өчүүхэн юм. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг Монгол ардын сургаалыг санаж зовлонд нэрвэгдсэн Хятадын ард түмэнд өгөх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй бөгөөд ялангуяа өвчний голомтонд орсон Ухань хотын иргэдэд нэмж 30.000 толгой мал (хэдийгээр Монголчууд ямааг бэлгэнд өгдөггүй ч ямаа эмийн өвс их иддэг, мах нь уураг ихтэй тул илүү зохимжтой байж болох юм). Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Хятад Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд бэлэглэх нь мянга мянган жил уул усаар хиллэн найрсаг хөршийн харилцаатай оршиж ирсэн мөнхийн хөрш Хятадын ард түмний зовж яваа цагт тусламж үзүүлэхэд боломжтойг төр засгийн удирдлагууд анхаарна буйзаа.
Т.Батжаргал ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга

скачать dle 12.0

Холбоотой мэдээ