Дэлхийн кино салбар 5 хүртэлх ам.долларыг алдаж магадгүй байна

Коронавирусний тархалттай холбоотойгоор үзвэрүүдийг цуцалсны улмаас дэлхийн кино салбар 5 хүртэлх тэрбум ам.долларын алдагдал амсаж болзошгүй байна.
БНХАУ-д бүх кинотеатруудыг хаагаад байгаа бол БНСУ болон Италид кино үзвэрүүдээс олдог орлого нэлээд хэмжээгээр буураад байгаа аж. Түүнчлэн Япон улсад кинотеатрт зорин ирж буй хүмүүсийн тоо багасжээ.
БНХАУ уламжлал ёсоор шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр кинотеатрын тасалбар худалдан авалтаас олсон орлого өнгөрсөн онд 1.76 тэрбум ам.долларт хүрч байсан бол энэ жил 4.2 сая ам.долларын ашиг орлого олсон байна. 
БНСУ-д өнгөрсөн амралтын өдрүүдийн тасалбар худалдан авалтын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 80 хувиар унасан байжээ.
Дэлхийн кино салбар дор хаяж 5 тэрбум ам.долларын алдагдал амсана гэж шинжээчид үзэж байна. Бусад улс орны кино зах зээл дээр ашиг орлого буурвал энэ тоо нэмэгдэж магадгүй байна. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ