Израилд гадаадын орнуудаас ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлана

Израил улсад гадаадын орнуудаас ирсэн бүх хүнд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг зөвлөнө гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт мэдэгджээ.
“Израилд хилийн чанадаас ирсэн бүх хүнийг тусгаарлана. Энэ нь хатуу шийдвэр боловч олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь нэн чухал юм” гэж Б.Нетаньяху “Twitter” хуудсандаа дүрс бичлэгээр дамжуулан хийсэн мэдэгдлийнхээ үеэр тэмдэглэсэн байна.
Израилын Дотоод хэргийн сайд Арье Деригийн мэдээлснээр, уг арга хэмжээ улс орондоо эргэн ирсэн израилчуудад нэн даруй үйлчилж эхлэх бол гадаадын иргэд пүрэв гаргаас мөрдөж эхлэх ажээ.
“Энэхүү шийдвэрийн дагуу хилийн чанадад байгаа Израилын 268 мянга орчим иргэн эх орондоо ирсэн тохиолдолд тусгаарлагдах шаардлага үүслээ” гэж Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Есөн сая орчим хүн амтай Израилд даваа гаргийн оройны байдлаар коронавирусний халдварын 40 гаруй тохиолдол илэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Израилын эрх баригчид Итали тэргүүтэй хэд хэдэн оронд зорчсон хүмүүст хэдийн хязгаарлалт тогтоосон юм. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ