Увс аймагт 15 цагаас хойш архи худалдахыг хориглов
Энэ сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн барааны зах, цайны газар, ресторан, спорт заал, фитнесс, урлаг спортын клуб, дугуйлангийн үйл ажиллагааг түр зогсоох, аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15 цагаас хойш хязгаарлахаар болсон байна.
Уг шийдвэрийг Увс аймгийн Засаг дарга гаргасан бөгөөд гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн бөгөөд тухайн иргэнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай иргэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт очиж 1 хоноод улмаар Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан байна. Иймд ЗД-ын зүгээс дээрх шийдвэрийг гаргажээ.
Erennews.mn