Газрын замгүй ч тэнгэрийн зам мөрөөдсөн сайд

Дарханы замаар зорчигчид хэлэх муу үгээ барьж байх зуур Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Төрийн ордонд тэнгэрийн замын төслөө танилцууллаа. Үүнийг зарим хүн "Тавлаж байна" гэж хүлээж авсан бол нэг хэсэг нь "Мөрөөдөж байна" хэмээн хүлээж авав. Мөрөөдөл биш байж болох ч мөдхөн хийчих ажил биш гэдэг нь Б.Энх-Амгалан сайдын хэлсэн үгнээс хэнд ч ойлгомжтой сонсогдлоо.
Тэрээр өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Өнөөдрийн хуралдаанаас хоёр том асуудлыг шийдвэрлэж байна. Нэг дэх нь Үндэсний хөгжлийн газрын “Тэнгэрийн тойрог” төсөл буюу хотын А бүсэд зам барих юм. Энэ нь 6-12 метрийн өндөрт 13 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй төлбөртэй замын байгууламж юм. Орох, гарах 27 цэгтэй. Энэ төсөл хэрэгжсэнээр замын түгжрэл 45, агаарын бохирдол 20 хувиар буурна. Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг ашиглах бололцоотой. Төслийн нийт өртөг нь 800 сая ам.доллар. Нэг нийтийн тээврээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авбал, зургаан жилийн дотор зээлээ нөхнө гэсэн үзэж байгаа. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, Нарантуул, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрэх зам юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй. Концессоор барина.
Дараагийнх нь дүүжин тээврийн төсөл. Энэ нь Монголд хэрэгжиж байгаагүй. Нью-Йорк, Москва, Франц, Колумб гэх мэт улсад бий. Нийтдээ 60.5 сая еврогийн 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийх төсөл юм. Эхний ээлжид хийх маршрут нь Баянхошуу, Ханын материал, гурав, дөрөвдүргээр хороолол. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ гэдэг ТЭЗҮ гарсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулна” гэсэн юм.
Удахгүй УИХ-ын сонгууль, цаашлаад НИТХ, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Тийм л учраас эрх баригчид тэнгэрийн замын төслөө одоо л ярьж эхлэх нь зүйтэй гэж үзсэн нь гарцаагүй. Тодруулбал, газрын замгүй бүдчиж яваа сонгогчдоо тэнгэрийн замаар даллахаа тэд мартсангүй. Уг нь иргэд тэднээс тэнгэрийн зам хүсээгүй. Газрын зам (Дарханы зам)-аа там бус зам болгож өгөхийг л хүссэн юм.
Эхний төслийг үнийн дүнгээс нь харахад үнэхээр тэнгэрийн зам юм байна. 13 км гүүрэн замыг 800 сая ам.доллароор барина гэдгийг нь анзаарсан байх. Нэг км-ыг нь 61.5 сая ам.доллар (166 тэрбум төгрөг)-оор барина гэсэн үг. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хамгийн сүүлд барьж ашиглалтад оруулсан Олимпын гүүрний нийт санхүүжилт 42.3 сая ам.доллар. Энэхүү бүтээн байгуулалт нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрдсэн. Энэ их бүтээн байгуулалтын нийт санхүүжилт 4.2 сая ам.доллар. Харин Б.Энх-Амгалан сайдын танилцуулсан эхний тэнгэрийн замын нэг км-ын өртөг нь 61.5 сая ам.доллар.
Дараагийн төсөл нь дүүжин тээвэр буюу жинхэнэ утгаараа тэнгэрийн зам. Энэ замыг 40 жилийн хугацаатай 60.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр барих юм байна. Харин эхний замаа замын хураамжаас зургаан жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй концессоор барина гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр замыг барихын тулд улсын төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн үг. Нэгэнт л улсын төсвөөс мөнгө гаргахгүй юм бол энэ хоёр төслөө эрт хэрэгжүүлэх нь яав аа. Эрт хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд эртнээс танилцуулж байхгүй яав. Гэвч энэ нь учиртай. Удахгүй УИХ-ын сонгууль, цаашлаад НИТХ, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Тийм л учраас эрх баригчид тэнгэрийн замын төслөө одоо л ярьж эхлэх нь зүйтэй гэж үзсэн нь гарцаагүй. Тодруулбал, газрын замгүй бүдчиж яваа сонгогчдоо тэнгэрийн замаар даллахаа тэд мартсангүй. Уг нь иргэд тэднээс тэнгэрийн зам хүсээгүй. Газрын зам (Дарханы зам)-аа там бус зам болгож өгөхийг л хүссэн юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ