Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
Улсын онцгой комиссын тогтоолоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Энэ хугацаа өнөөдөр 07:00 цагт дуусаж, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээлээ.
Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Мөн орон нутгийн замд явж буй жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг тул олон хэсэгт зөөврийн хурд хэмжигчийг байрлуулсан гэдгийг хэлсэн юм.
Өнөөдөр улсын хэмжээнд хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг ийнхүү нээж буй ч Баян-Өлгий аймаг хөдөлгөөний хязгаарлалтаа үргэлжлүүлэх болсноо мэдэгдсэн. Учир нь тус аймагт ковид 19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул давтан шинжилгээнийх нь хариу гартал хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Erennews.mn