Анхаарал дутмагшилтай хүүхдийг төвлөрөхөд хэрхэн сургах вэ?
Сүүлийн жилүүдэд анхаарал дутмагилтай хүүхдийн тоо нэлээдгүй нэмэгдэх хандлагатай байна. Анхаарал дутмагшлыг төрөлхийн болон олдмол анхаарал дутмагшил гэж ангилдаг. Ялангуяа хэт их хөдлөгөөтэй хүүхэд олдмол анхаарал дутмагшилд өртөх нь элбэг байдаг. Үүнд гэр бүлийн харилцаа ч мөн нөлөөлдөг байна. Ингээд хүүхдийг анхаарлаа төвлөрүүлж сурахад хэрхэн туслах вэ?
•Хүүхдээ өдөр бүр тогтмол цагт 15-20 минут агаарт тайван алхуул
•Өдөр тутам идэж ууж буй хүнснээс нь элсэн чихрийн хэмжээг багасга. Бүр маш бага хэмжээгээр хэрэглүүл (Аажим аажмаар багасгах хэргтэй)
•Тогтмол цагт, сайн унтуулж амраа. Нойр дутуу бол тархины уян хатан чанар алдагддаг. (Хүүхдийн наснаас хамаарсан унтах цагийн хэмжээ гэж бий).
•Дэлгүүр, үзвэрийн газраар 60 минутаас дээш дагуулж явахгүй байх
/Хөл хорио тогтоосон энэ үед хүүхдээ дагуулан гадуур явахгүй байх хэрэгтэй/
•Зурагт, утас үзэх хугацаа өдөрт 30 минутаас ихгүй байх (Зарим хүүхэд 2-3 цагаар зурагтруу төвлөрч чаддаг. Энэ нь идэвхгүй анхаарал төвлөрөлт буюу нэг ёсондоо донтох үйл эхэлж байгаа юм)
•Тоог урдаас нь хойш хэлээд эргээд ардаас нь хэлэх дасгал хийх (16700 – 00761, 12345-54321 г.м)
•Нуруун дээр нь тоо, дүрс, үсэг бичиж таалгаж тогло
•Өдөр бүр тогтмол 15-20 минут ном уншиж өгөх, харилцан ярилцах
•Өдөрт уух шингэний хэмжээг алдуулахгүй байх
•Завсарлагатай суух. Нэг дор удаан хугацаагаар ямар нэгэн зүйлд анхаарлыг хандуулах гэж хүчлэх нь тархийг ядрааж, алсдаа сурах хүсэл эрмэлзлийг бууруулахаас гадна анхаарал төвлөрөх чадвар саармагжиж сониуч зангүй болчихдог.
•Хөгжим сонсгох (Beethoven - Moonlight Sonata, Claude Debussy-Clair De Lune, Mozart-Allegro г.м)
•Шатар тоглох. Ялангуяа аав нь хамтран тоглох.
•Хүүхдийн дэргэд эцэг эх нь хоорондоо хэрэлдэж маргалдахгүй байхаас гадна хүүхдэд гар хүрч хэрхэвч болохгүйг санаарай.
Эдгээр зөвлөмжүүдийн өдөрт бага багаар хийхээс гадна аажмаар дасгаж хүүхдээ анхаарал дутмагшлаас гаргаарай. Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн газраар явахаас аль болох татгалзаж, теле хичээлийг эхэндээ хамтран гүйцэтгэж дараагийн удаагаас нь өөрөөр нь бие даан хийлгэх хэрэгтэй.