Эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2310 иргэн ажиглагдаж байгаа бөгөөд 337 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
“Түргэн тусламжийн төвд 1700 дуудлага ирсэн бол ихэнх хувь нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлтэй холбоотой болон төрөлттэй холбоотой дуудлагууд байсан. Харин эмнэлэгт хэвтэж байгаа болон эрчимт эмчилгээнд байгаа иргэддээ тогтмол хаяналт хийж байна. Өнөөдрийн байдлаар 94070 жирэмсэн эмэгтэй, 38357 тав хүртэлх насны хүүхэд, 13578965-аас дээш насныхан, 106536 хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч хяналтанд байгаа. Мөн эмнэлгийн ажилтнууд болон эмч нартаа байнгын зөвлөгөө өгч ажиллаж байна” гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдэгдлээ.
Мөн тэрээр “Үүний хажуугаар тусгаарлагдсан иргэдээс маш их гомдол ирж байна. Ялангуяа тусгаарлах байр хэт жижиг байна, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэх мэтчилэн гомдлыг ирүүлж байна. Өнөөдөр монгол улс шиг гадаад орнуудаас иргэдээ авч ирээд зочид буудал болон эмнэлгийн байгууллагад тусгаарлаж байгаа улс өөр хаана ч байхгүй” гэсэн юм.Тиймээс ард иргэд өөрсдийнхөө үүргийг биелүүлж, эмнэлгийн байгууллага болон эмч нартаа хүндрэл учруулахгүй байхыг хүслээ.