Гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 нь эрүүлжүүлэх байранд хүргэгджээ

Энэ талаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага нь хүлээсэн үүргийнхээ дагуу олон талын судалгаа явуулж байна. Манай улсын иргэд гаднаас ирээд тусгаарлагдах хугацаагаа чанд сахимаар байна. Гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 иргэн гэртээ архидан согтуурч, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн бөгөөд энэ бол маш их аюултай юм. Тусгаарлах байрнаас гараад дүрэм зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Өнөөдөр Улаанбаатар хотод 624 газарт хяналт тавигдаж байна. Тусгаарлалтад байх иргэдийн хаалган дээр наалт нааж, нийтийн эрх ашгаа хамгаалах шаардлагатай байна" гэлээ.