Тусгаарлалтаас гарсан иргэд сураг алдарч эхэлжээ

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Халдвар Африкийн 2 оронд шинээр бүртгэгдсэн байна. Халдвараар нийт 858669 хүн өвчилж, 42151 хүн нас бараад байна. Бүрэн эдгэрсэн 178099 байна” хэмээн дэлхийн дахин дахь халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.
Үргэлжлүүлэн тэрбээр өөрийн оронд тусгаарлагдан, эмчлүүлж байгаа болон тусгаарлалтаас гарсан иргэд хяналтаас гарч байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын хувьд батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр нэмэгдсэн 2 тохиолдол нь Туркийн иргэд байгаа. Ажиглалтад нийт 2272 хүн байна. 2020 оны 01 сарын 09-нөө хойш нийт 4048 хүнийг ажиглалтад авсан байна.
Тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах учиртай. Өнөөдрийн байдлаар 100 иргэнийг гэрийн эргэлтэд шилжүүлжээ. Тэдэнд өрхийнэ эрүүл мэндийн төв болон тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороо, цагдаагийн байгууллага ажиглалтад хамруулж байгаа аж. Гэвч хүндрэл гарах болжээ.
Энэ талаар тэрбээр “Иргэд бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй, утасныхаа дугаарыг өөрчлөх явдал их гарч байна. Мөн өөр давхар утас ашиглаж байна. Эрүүл мэндийн ажилтан очихоор хаалгаа тайлахгүй байх тохиолдол гарч байна. Эсвэл утсаар залгахаар уурлаж, уцаарлах байдал гарсан. Зарим иргэд хөдөө орон нутаг руу гэр бүлийнхээ хүмүүстэй явсан зэрэг тохиолдлууд гарч байна.
Коронавирус халдвар тоглоом биш. Хариуцлагатай байгаачээ. Та бүхний төлөө ажиллаж байгаа энэ олон хүний цаг хөдөлмөрийг бага ч болтугай үнэлээчээ. Үүнийг бас иргэдээд сануулж хэлмээр байна. Цаашид амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, гадуур аль болох явахгүй байх хэрэгтэй” гэлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ