АНУ-д ковид19-өөр нас барсан хүний тоо Вьетнамын дайнд амиа алдсан цэргийн тооноос давлаа
SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг ковид19 өвчний улмаас нас барсан хүний тоо АНУ-д 58.3 мянгад хүрчээ. Энэ нь тус улс Вьетнамын дайнд алдсан цэрэг дайчдын тооноос давж гарсан тоо байна. Жонс Хопкинсын их сургуул цар тахлын тоо баримтыг ээлжит удаагаа мэдээлэхдээ энэ талаар онцолжээ.АНУ-д хамгийн анх Калифорни мужид 57 настай эмэгтэй хоёрдугаар сарын 6-ны өдөр нас барсан. Түүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд төдий хэмжээний хохирол амсаад байна.
Ковид19 өвчнөөр амиа алдагсдын тоо Вьетнамын төдийгүй Солонгосын хойгийн /36.5 мянга/, Дэлхийн нэгдүгээр дайн /53.4/-ы хохирлоос ч давж гарчээ.