Сумдын мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, оффисын иж бүрэн тавилга, суурин компьютер, принтер гардууллаа

Тухайн мотоциклыг тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд ган төмөр рамтай, хигээс бүхий төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.Мөн энэ үеэр аймгийн Мал эмнэлгийн газарт 2019 оны ЛАДА маркын автомашиныг гардуулсан байна.