Монголын нүүдэлчид хотын амьдралд хэрхэн дасан зохицдог вэ?

Задгай тал хээрийн амьдралаас их хотын хэмнэлд дасан зохицох нь зарим талаар амаргүй. Их тал шиг гэрээсээ гарахад л өвс ургамалгүй бөгөөд хоёр метрийн өндөртэй хашаагаар хүрээлэгдсэн жижигхэн газар тэднийг угтана. Ус, түлшээ худалдаж авах, нийтийн тээврийн хуваарийг тогтоох, хогоо ачуулах гээд хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралын хэв маяг малчдын хувьд шинэ тутам зүйл.
Тэдний бие даасан үйлдэл нь бусдад нөлөөлж, заримдаа хамтын үүрэг болох нийтлэг бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр нийгмийн тулгамдал нь хэд хэдэн практик асуудал дагуулж байна. Улаанбаатарын гэр хороололд цэвэр, бохир ус, төвлөрсөн халаалтын систем байхгүй. Өвлийн улиралд агаарын температур -40 хэм хүртэл хүйтэрч, айл бүр гурваас таван тонн нүүрс шатаадаг нь Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болгодог. Энэ талаар Гарди “Хүмүүс гэр хорооллыг захын хороолол гэж боддог. Гэхдээ гэр хорооллынхон Улаанбаатар хотын нийт хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг бөгөөд жил бүр 30 мянгаар нэмэгдэж байна. Гэр хорооллынхныг өөрсдөөрөө бахархах мэдрэмжийг нь төрүүлэхэд туслах зорилгоор “GerHub”-ийг байгуулсан. Бид Хонконгийн архитектурын студиас зохион бүтээсэн орчин үеийн шинэ байшинг санал болгодог. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллыг тохижуулж “Гэр” инновацын төвийг байгуулж байна. Төслийн гялалзсан хуванцар хана нь зуны улиралд ландшафтын бүх зүйл нээлттэй харагдах бөгөөд хахир өвлийн үед давхраатай бүтэц нь хамгаалах байрыг бий болгодог.
Хонконгийн их сургуульд суурилсан судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг архитектурын төвийг үүсгэн байгуулагч Жошуа Болчовер “Гэрийн бүтэц нь бидэнд их урам зориг өгсөн. Оросын хүүхэлдэй шиг өрөөн дотор өрөө бий болгохын тулд мод, дулаалга, ус үл нэвтрэх давхаргыг бий болгосон” гэжээ.
Энэ төвд сургуулийн өмнөх бэлтгэлээс эхлээд өсвөр насныханд зориулсан инновацын семинар, орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, ахмад настнуудад зориулсан инновацын семинар, орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, ахмад настнуудад зориулсан уулзалт зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Харамсаптай нь, уг төвийн үйл ажиллагааг коронавирусийн хөл хорионы улмаас түр зогсоогоод байна. Монгал Улс цаг аддалгүй арга хэмжээ авч чадсанаар “COVID-19” хаддвараар нэг ч хүн амиа алдсангүй. Тус төв дахин нээгдвэл энэхүү нийгэмлэг нь хөршийн харилцаа холбоог бий болгож, хотын амьдралын онцлогийг шилжин ирэгсдэд ойлгуулах нь гарцаагүй юм.
Х.ЗаяаЭх сурвалж: "Монголын үнэн" сонин