Дэлхийн агаарын тээврийн салбар 84 тэрбум доллар алдах төлөвтэй байна

2008-2009 онд дэлхийн санхүүгийн хямрал болон нефтийн үнийн огцом өсөлттэй холбоотойгоор тус салбар нь 31 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан нь хамгийн их уналтад орсон үе байсан юм. Үүнээс хойш коронавирусын цар тахал гартал ийм хэмжээний алдангитай байж үзээгүй болохыг Олон улсын агаарын тээврийн холбооны ерөнхий захирал Александре де Юниак хэвлэлийн бага хурал дээрээ онцолсон байна.