Дээврийн хар цаас халааж байгаад гал алдсан байж болзошгүй гэж үзжээ

Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан нөхцөл байдлын талаар өнөөдөр онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас мэдээлэл сонслоо. Тухайн үед Их дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын хоёр албан хаагч угаартсан талаарх мэдээллийг удирдлагууд өгсөн ба урьдчилсан байдлаар дээвэрт засвар хийж байсан ажилтнуудын нэг хар цаас халаах явцад дулаалга хөөсөнцөрт хүрснээр гал гарсан гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ бол эцсийн дүгнэлт биш. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Одоогоор Улсын их дэлгүүрт угаарын хий бүрэн арилаагүй, их хэмжээний ус тогтсон нөхцөл байдалтай байна хэмээжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ