Өмнөд Суданд монгол цэрэг зуурдаар нас баржээ
Өмнөд Суданд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан цэрэг Д.Ганбаатар нас барсан эсэхийг Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Энэ явдал наадмаас өмнө болсон. Тухайн цэрэг зуурдаар нас барсан. Covid-19-ийн халдвар биш” гэх тайлбарыг өглөө.Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргүүд 2012 оноос эхлэн үүргэж гүйцэтгэж байгаа. Энэ хугацаанд гурван цэргийн алба хаагч зуурдаар нас барсан тохиолдол гарлаа.
Энхийг сахиулагч монгол цэргүүдийг аюултай байдалд оновчтой шийдвэр гаргадаг, өндөр сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужилтай хэмээн дэлхийн олон улс орнууд төдийгүй НҮБ хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлдэг.