Д.Одбаярыг сулласан ч БНСУ-ын цагдаагаас уг хэрэгт татаж байцаана

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ны Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 гаруй насны эмэгтэйн өгзөгөнд гар хүрч улмаар бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ түүнийг Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй уг хэрэгт татаж байцаах юм байна. 
Венийн хэлэлцээрийн дагуу гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай аж. Түүнийг дагалдан явсан А /42 настай/нь мөн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр ёс зүйгүй авирласан байна. Тиймээс цагдаа нар тэднийг онгоцноос буухад нь баривчилжээ. Д.Одбаяр нь өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явж байжээ.
Т.Хулантахь     
Эх сурвалж: isee.mn 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ