Франкфуртээс ирсэн найман иргэнийг тусгаарлажээ

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 264 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу нь сөрөг буюу халдвар илрээгүй байна. Тодруулбал, энэ сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 179 хүнээс гурав дахь удаагийн давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээнд мөн вирус илрээгүй аж. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Манай улсад шинэ коронавирусний халдвартай нь батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс 218 хүнийг эмчилж дараагийн шатны хяналт руу шилжүүлжээ.
Одоогын байдлаар, ХӨСҮТ-д нийт 70 хүн эмчилгээнд байна. Үүнээс 64 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа юм.