Үерт сэтэрсэн Дархан-Сүхбаатар чиглэлийн автозамыг засварлажээ

Үерт сэтэрсэн Дархан-Сүхбаатар чиглэлийн автозамыг засварлажээ


Өнгөрсөн бямба  гаригт  /2020.08.01/  орсон  усархаг борооны  улмаас Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам буюу Шарын голын гүүр гараад 26-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэг үерт сэтэрч,  эвдрэл үүссэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр тус аймгийн   “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Шарын голын гүүрнээс ус зайлуулах суваг хүртэл 460 метр автозам, Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлийн 95 метр автозамыг 300 м3 шороогоор дүүргэлт хийн зорчих хэсгийг сэргээн засварласан байна.
Мөн энэ өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Улиастайн гарам гэдэг газар Онон гол үерлэсний улмаас иргэн Э-ын өвөлжөө, байшин усанд автжээ. Одоогоор хохирлыг тогтоохоор тус сумын Засаг даргын Тамгын газраас ажиллаж байгаа аж.
Харин өчигдөр /2020.08.02/ 21.18 цагт  Нийслэлийн   Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн төвийн Туул голын гарманд автомашин голын усанд суусан иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу албан хаагчид аврах завьтай ажиллаж, иргэн Г-ийн ГАЗ-66 загварын автомашинд сууж  явсан 13 иргэнийг аварчээ.  
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан наймдугаар сарын 4-8-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Маргааш /2020.08.04/  нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ