"Хүний бөөгнөрөл үүсгэснээр CoVid19 халдварын тархалт нэмэгдэж байна"

Дэлхийд 24 цагийн дотор 196 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4852 гаруй хүн шинээр халдвар авч, 73 хүн энджээ.
БНХАУ-д 41 тохиолдол шинээр бүртгэгдсэний 16 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 745 хүн халдвар авч, есөн хүн энджээ. Солонгос улсад 266 тохиолдол бүртгэгдэв. Үүний найм нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Жагсаалд оролцсон хүмүүсээс халдвар голомтлон тархаж байна.
Дэлхийд хүний бөөгнөрөл үүсгэсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна.
Манай улсад 3562 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.