Хөрш орны төмөр замыхан цахимаар зөвлөлдөж байна

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын зөвлөгөөн цахимаар болж байна.  Зөвлөгөөнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. 
Гурван улсын төмөр зам харилцан уялдаатай учраас үүссэн асуудлуудаа жил бүр уулзаж хамтран шийддэг бөгөөд энэ удаа зорчигч тээвэр, ачаа тээвэр, хөдлөх бүрэлдэхүүн, галт тэрэг солилцоо, цахим мэдээлэл солилцоо зэрэг өргөн хүрээнд зөвлөлдөж байгаа аж.
Сүүлийн үед төмөр замын тээврийн хэмжээ эрс өсч байгаатай холбоотойгоор олон тулгамдсан асуудал бий болж байгааг хамтран шийдэхэд энэ зөвлөгөөн чухал ач холбогдолтой юм.
Зөвлөгөөн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ