Төлөвлөгөөт ял ба тэдний ялгаа

 
Өнгөрөгч зун МАН-ынхан төрийн эрхийг гартаа бүрэн оруулахын тулд нэр бүхий дэвшигчдийг хэлмэгдүүлж аавынд илгээхийг нь илгээж заримыг нь шоглож нэр дэвших эрхийг нь хуулийнхнаар хасуулж байсан түүхтэй. Ингэснийхээ хүчинд тэд паралментад олуулаа болж засаглалыг гартаа оруулсан. 
Тухайн үед олон нийт МАН-ыг өрслдөгчөө намнахын тулд хилсээр шоронд илгээлээ хэмээн нийтэрээ давалгаалж байсан ч цагийн аясд энэ бүхэн замхран алга болсон. Тэгвэл өнөөдөр энэ бүх үйл явдлын учир зангилаа одоо л нэг тайлагдаж байна гэдгийг хорионд орсон иргэд учир явдлыг нь ухаж ойлгож байна.Мэдээж бидний энд өгүүлэх гэж гол баатар бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр.
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нартыг анх шалгаж эхлэхдээ прокурор дээр хамтад нь нэг хавтаст хэрэгт шалгаж байсан. Тэгснээ гэнэт анхан шатны хурал дээр тусгаарлаж, тусд нь шийдвэрлэсэн. Гэхдээ “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг батлахад голлох үүрэгтэй оролцсон гэж буруутгагдаж байснаа гэнэтхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдаж, ял үүрсэн. Ерөнхий сайд асан С.Баярыг 5 жил хорих,  Сангийн сайд асан С.Баярцогтыг 10 жил хорих ялаар тус тус ялласан. Харин хэд хоногийн өмнө дээрх нөхдийн хэрэг “ХАМТ ЮМ БАЙНА” хэмээн С.Баярын давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулсан. 
Тэгснээ шүүх хурлаа эхлүүлмэгцээ “ӨӨ, ЭНЭ НӨХДИЙН ХЭРЭГ ТУСДАА ЮМ БАЙНА АА” гэсэн шиг дахиад л тусгаарлачихаж байгаа юм. Ямар ч эрүүл ухаантай хүн байсан энүүхэн асуудалд ямар гээчийн “тоглоомын дүрэм үйлчлээд байна вэ” гэж хардах сэтгэл төрөхгүй гэж үү. 
Тэрхүү жүжгийн үр дүнд С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг өөрчлөн 2.6 жил болгон бууруулсан. Мэдээж тэдэнтэй хамт ял үүрсэн бусад улстөрчдийн ялыг ч бууруулсан.  Одоо С.Баяр энэхүү 2.6 жилийн ялаа бүр хэрэгсэхгүй болгохын тулд дараагийн шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргаж өөрт ногдуулсан ялаа бүр хэрэгсэхгүй болгуулж ялаас чөлөөлөгдөнө гэдгийг харин ч нэг хэлчихье.
Харин дээдсийн дургүйг хүргэж, хүссэнээр нь байгаагүй, мөнгөөр худалдагдаагүйн төлөө Н.Номтойбаярт ногдуулсан ялыг нь хэвээр үлдээж байсныг хүн бүхэн санах биз.
Яг үнэндээ Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардчихсан байх үед нь мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх үндэслэлээр шүүхээс саатуулан, эхлээд хөлийг нь тушсан.  УИХ-ын сонгуультай зэрэгцэн түүнийг шүүхээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Ингээд түүний давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сард болоход анхан шатны шүүхийн ялыг хэвээр нь үлдээсэн. 
Учир нь Н.Номтойбаяр  анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хурал болох хугацаанд хэнд бууж өгч, захиалагчдын хүссэнээр байгаагүй учраас анхан шатны ялыг нь бууруулалгүй хэвээр үлдээсэн гэсэн үг. 
Хэрэвзээ Н.Номтойбаяр сайдын алба хашиж байх үеийнхээ асуудлаас болж ял үүрч байгаа бол түүнээс албыг нь хүлээн авсан С.Чинзориг ч хамтдаа “дээлээ нөмрөх” байсан тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. 
Харамсалтай нь мөнгөтэй хүн хөгжмөө захиалдгийн адилаар эрх мэдэлтнүүд хэнд хэрэг тохохоо тооцоолсон нь энэ. 
Н.Номтойбаяр нэгэнтээ “Би сайд болж мөнгө завших нь бүү хэл яамны хэрэгцээнд ашиглах 2 ширхэг 570-г ч унадаггүй байсан шд ичээд... Энэ их тааруу амьдралтай иргэд байхад асуудлыг нь л шийдэж өгье гэж л бодож ажилласан. Сапирцан 200-г нь хувийнхаа 20, 30-н сая төгрөгөөр засуулаад л унадаг байсан.” хэмээснийг олон нийт санаж буй биз ээ.
Үнэндээ сайд болмогцоо иргэдээ анхаарах бус төрөөс илүүчилж “хусдаг” улстөрч, сайд нар олон байдгийг бид ЖДҮ-чдийн жагсаалтаас харж болно. Тэгвэл Н.Номтойбаярт тэгж төрөөс хусах байтугай хумслах ч шаардлага байхгүй. Тиймээс л улстөрийн “томчууд” түүнээс холдохыг хүссэн хэрэг. Түүнийг 5 жил хорихоор санасандаа ч хүрсэн.
Эцсийн зорилгодоо хүрэхийн тулд давж заалдах шатны шүүхээс ч ялыг нь бууруулаагүйн шалтгаан нь түүний шударга зангаас айсан хэрэг. Учир нь түүнд төрөөс хулгайлаагүй, гэр бүлээрээ босгосон баялаг бий. Тэр нь өнөөгийн эрх баригчдын “шуналыг” гозогнуулж буй учраас тэрбээр өнөөдөр хэлмэгдэж аавынд орсон хэрэг.
Энд л Ерөнхий сайд асан хийгээд энгийн сайд асан хоёрын ялгаа оршоод байгаа хэрэг. Хүн бүтээсэн баялгаа зүгээр л хэн нэгэнд өгч, хураалгадаг үе хэдийн ард хоцорсон. Харин хулгайлсан бол буцаан төлөх нь гарцаагүй. Тиймээс л Ерөнхий сайд асан С.Баярт хорих ялаас гадна хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. 
Харин нөгөө талд бүтээснээ өгөхгүй,тэдэнд тал засч долигнолгүй, хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж суугаа Н.Номтойбаярын ялгаа С.Баярынхаас тэс өөр гэдгийг үйл явдал харуулж байна. Тиймээс л МАН-ын дарга У.ХҮрэлсүх ба түүний нөхдүүдийн захилгат Төлөвлөгөөт ял ба тэдний ялгаа хэмээн гарчигласан нь энэ.
Эх сурвалж: ERENNEWS.MN 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ