“Хөмөргөн гурвалжин”-г Парисын тайзнаа тавьжээ
“Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжггийг ЮНЕСКО-гийн төв байрны тайзнаа өчигдөр тавьжээ. Тус бүжгэн жүжгийг 193 орны зочид төлөөлөгч, 1000 гаруй үзэгчдэд толилуулжээ.
“Хөмөргөн гурвалжин” нь 2015 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын хартай бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, уг цомнолыг нь бичсэн байна.
Бүжгэн жүжгийг Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан дэглэсэн байна