Өвс, хивэг, тэжээлийн нэгдсэн зах байгуулана

 
Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдлыг  дамлан  худалдаачид гаргаж байгаа нь ямар нэгэн хяналт, зохицуулалт байхгүйгээс үүдэлтэй. Үүнээс болж малчдын ахуй амьдралд хүндрэл өгөхөөс гадна, малын гаралтай түүхий эд, мах, сүү, цагаан идээ,  дайвар бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаануудын нэг болоод байна.  
Тус асуудлаар  ШӨХТГ-аас 12 дугаар сард  хяналт, шалгалт хийж цаашид авах арга хэмжээний тухай Монгол улсын Шадар сайд болон ХХААХҮЯ-нд хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан юм.  Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай зөвшилцөж, Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазартай санал солилцсоны дагуу Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт   Улаанбаатар хотод малын өвс, тэжээл, хивгийн нэгдсэн ЗАХ байгуулахаар СХД-ийн Засаг дарга Алтаншагай болон холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллаа. Ингэснээр өвс, тэжээл ченжүүдийн гар дамжин үнэ өртөг хэт өсөхгүй байх нөхцөл бүрдэх юм. 
Асуудлыг нэг удаа шийдэх биш уг үндсээр нь шийдвэрлэх нь иргэд, хэрэглэгчдэд дахин энэ асуудлаар хүндрэл учруулахгүй байхаар ажиллаж байна. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ