Үр дүнгийн гэрээнд олон улсын төслийг хэрэгжүүлэхийг тусгаад байна

ХХААХҮ-наас аймгийн Засаг дарга нартай байгуулаад байгаа 2020 оны үр дүнгийн гэрээнд Хөдөө аж ахуйн Олон улсын хөгжлийн сан (ХААОУС-IFAD)-ийн санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд хийх хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх заалтууд ороод байна.
УИХ, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн нар ХААОУС-ийн Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил /Нэмэлт санхүүжилт/ төслийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Хуберт Бойрардтай уулзаж, 2020 оны төслийн үйл ажиллагааг орон нутгийн оролцоотой зохион байгуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм. Үүний дагуу ХХААХҮЯ-наас 2020 оны нэгдүгээр сарын 24-нд гарын үсэг зурж, баталсан аймгийн Засаг дарга нарын Үр дүнгийн гэрээнд тодорхой чиглэлүүд орууллаа. 
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн төсөл нь Дундговь, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг 6 аймгийн 18 суманд хэрэгжих юм. 2020 онд төслийн үр шимийг хүртэгчдийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 98 суманд хэрэгжихээр болоод байна. Төсөл нь бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малчдын орлогыг нэмэгдүүлэх буюу зах зээлийн хөгжил гэсэн үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжих юм. 2020 онд төслийн хүрээнд 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүнээс 70 хувь буюу 6.4 тэрбум төгрөг нь ХААХОУС-гаас, үлдсэн 30 хувь бюу 2.5 тэрбум төгрөг нь тухайн аймгийн хөрөнгө оруулалтын төсвөөс гарахаар шийдвэрлээд байна. 
Хөрөнгө оруулалтын хүрээнд хүн малын усны хангамжийг сайжруулах чиглэлээр нийт 158 гүн өрмийн худаг шинээр барих юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлт болох зуд, ган ганчигийг хохирол багатай давах туулах чиглэлээр 11 ширхэг өвс тэжээжийн агуулах саравч шинээр барина. Цаашлаад, 10 өвс тэжээлийн агуулах саравчийг засварлах, малыг эрүүлжүүлэх чиглэлээр 87 бог мал угаах ванн шинээр барих, малчдад зах зээлд ойртох, борлуулалтыг дэмжих чиглэлээр 5 ажлын байр /борлуулалтын цэг засварлах,  4 ажлын байр/ борлуулалтын цэг шинээр барих зэрэг ажлыг төлөвлөөд байна. 
Мөн малчид, төслийн хүрээнд зохион байгуулсан Бэлчээр ашиглагч малчдын бүлгийг чадавхижуулах, хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийн чиглэлийн тоног төхөөрөмжийн лизингт хамрагдах, орон нутгийн эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг чадавхижуулах, технологийн сургалтад хамруулах зэрэг олон төрлийн ажлыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбоо, ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо зэрэг ТББ-уудтай хамтран ажиллаж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ