Өнөөдрөөс Монголын Үндэсний музей ажиллана
Монголын Үндэсний музей өнөөдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.
Нэг үзэгчид ноогдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй юм.
Монголын Үндэсний музей Даваа гарагаас бусад өдөр 09:00-18:00 цагт ажиллана.