Ковидын үед ЭХИЙН ЭНДЭГДЭЛ өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8%-аар өсжээ
Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед, охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт ихэнх цагаа зарцуулж байгаа нь өөртөө анхаарал тавих, суралцах, хөгжихөд нь сөргөөр нөлөөлж байна. Хөл хорионы үед эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж авахад хүндрэлтэй байсан бөгөөд цар тахлын үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8% өсжээ.