Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм


Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа хааж бай.
- Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.
- Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой
- Ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж бай
- Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.
- Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой
- Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно.
- Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла
- Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл.
- Өндөг чанасан усаараа цэцэгээ усалж бай. Өндөгний хальсаны минералууд цэцэгнд сайн нөлөөтэй.
- Ус дуслаж байгаа крантуудыг хаах
- Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.
- Бочкиний тоноглолоор ус алддаг бол яаралтай харъяа орон сууцны байгууллагын мэргэжлийн засварчнаар засуулах хэрэгтэй
- Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ
- Ус алдаж байгаа болон дусалж байгаа цоргуудаа мэргэжлийн байгууллагад хандаж сайтар засуул.
- Гэртээ усны тоолуур тавиулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэцгээе.
- Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах
- Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.
- Хэрэв танайх угаалгын машины холболтыг халуун, хүйтэн усны шугамд зэрэг холбосон бол машин ажиллаагүй үед крантыг /хаалтыг/ заавал хааж байгаарай. Хаагаагүй тохиолдолд халуун, хүйтэн ус холилдон хүйтэн усны шугамаар халуун ус ирэх, сантехникийн эд анги эвдэрнэ гэдгийг анхаарна уу.
- Шугам сүлжээг аль болох ил байлгахыг зөвлөж байна. Усны шугам хагарах, гэмтэх, засварлах, солих үед хүндрэл учирдгыг анхаарна уу.
- Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах
