“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоосон тул цаашид төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй

Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 4/1494 тоот албан бичгээр “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол улсын 2021 оны төсөвт тодотгол хийх хүртэл шийдвэрлэх боломжгүй болсон тухай чиглэл ирсэн тул хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож цаашид төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт шийдэгдсэний дараа хэрхэх талаар мэдээллийг хүргүүлэх болно.

 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ