“Цусны донор гэр бүл”-үүдээ алдаршууллаа
Жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг “Олон улсын Гэр бүлийн өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин манай улсын хувьд “Олон улсын Гэр бүлийн өдөр”-ийг 2003 оноос хойш тэмдэглэж байна.
Энэ өдрийг тохиолдуулан ЦССҮТ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Цусны донор гэр бүл”-үүдийг алдаршууллаа. Энэ удаад Мөнгөн донор Д. Бадрахсүрэн, гэргий Хүндэт донор С. Гантуяа нар, Хүрэл донор С.Содгэрэл, гэргий Хүндэт донор С. Баяраа нар болон эгч дүү 3 Хүндэт донор Д.Эрдэнэбат, Д. Эрдэнэчимэг, Д.Дамдин нарыг
Дашрамд сонирхуулахад, 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн бол “Хүндэт донор”, 70-99 удаа бэлэглэсэн бол “Хүрэл донор”, 100-149 удаа бэлэглэсэн бол “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа бэлэглэсэн бол “Алтан донор” –оор тус тус өргөмжилдөг билээ.
Нийт цусны донорууд, тэдний гэр бүлд болон Монголын бүх сайхан гэр бүлүүддээ “Олон улсын Гэр бүл”-ийн өдрийн мэндийг хүргэе!

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагнал болох “Хүний төлөө” цом болон дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.Тус арга хэмжээнд ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н. Эрдэнэбаяр, НГХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар “Цусны донор гэр бүл”-үүддээ хандан мэндчилгээ дэвшүүлж, тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, олон хүний амь аварч байгаад нь талархлаа илэрхийллээ.