Хилийн 0166 дугаар анги “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнууллаа
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит хилийн 0166 дугаар анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 31 тоот зарилгаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулав.Эх орон, тусгаар тогтнолын түүхийн хугацаанд Монгол Улсынхаа өмнөд хилийн бат цайз болон зогсож, түүхийн хугацаанд гадаадын харийн дээрэмчидтэй 70 гаруй удаагийн хүч тэнцвэргүй тулаанд орж, өнгөлзөх дайснаас эх нутгаа хамгаалан эх орныхоо ширхэг чулуу, сөөм газрын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан үе үеийн хилчдийн эр зориг, баатарлаг гавьяаг төр засгаас ийнхүү өндрөөр үнэлэв. “Цэргийн гавьяаны одон”-г гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын төрийн цэргийн байгуулалт хариуцсан ахлах референт бригадын генерал Ч.Сайнтөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт хурандаа С.Энхзориг, Өмнөговь аймгийн засаг дарга, ХХТХЗ-ийн дарга Р.Сэддорж, ангийн ахмад хилчид, харилцан ажиллагаатай хил хяналтын болон уул уурхайн байгууллагуудын удирдлага оролцлоо.