Уул уурхайн компаниуд ирэх 10 жилд 600 гаруй сая мод тарьж ургуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.
Эхний ээлжинд нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа.
Үүнд:
“Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000
“Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100,000,000
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
“Энержи Ресурс” 40,000,000
“Өсөх Зоос” ХХК 30,000,000
“Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
“Степ Голд” ХХК 10,000,000
“Тавантолгой” ХК 6,000,000
“Бадрах Энержи” ХХК 5,000,000
“Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
“Бороо Гоулд” ХХК 3,000,000
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
“Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
“Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
“Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
“Монполимет групп” 1,000,000
“Багануур” ХК 1,000,000
“МоЭнКо” ХХК 1,000,000
“Платинум Ланд” ХХК 1,000,000
“Шивээ овоо” ХК 500,000

скачать dle 12.0

Холбоотой мэдээ