Н.НОМТОЙБАЯР: Би хууль зөрчөөгүй, түдгэлзэх шаардлага байхгүй
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг яаралтай хэлэлцэх Энэ үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр: Өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох ёстой. Уржигдар бүлгийн дарга их хурлын гишүүдэд тайлбар мэдүүлгийг хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй учир өөрөө санаачлагаар бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэсэн юм байхгүй.
Энэ бүх нотлох баримт хэвлэлд ил тод, нээлттэй байна.
Нэгдүгээрт: ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль дүрэм зөрчсөн гэдэг асуудал бол ойлгомжтой. Би хууль зөрчсөн юм байхгүй. Би одоо бүлэгт орж үүнийг нотолно.
Яг үнэндээ миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг би 2019 оны 12-р сарын 12-нд би өөрөө санаалчлага гаргасан. Надаас тайлбар мэдүүлэг огт аваагүй, нотлох баримтыг шалгаагүй, холбогдох байгууллга надаас мэдүүлэг аваагүй” гэлээ.