УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгана

Зарим зээлдэгч нар зээл авахдаа гишүүн болоогүй байсан хэмээн бултаж байгаа бол С.Бямбацогтын хувьд тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр Хөгжлийн банкны зээлд огт хамааралгүй гэж тайлбарлаж буй ч хамаарал бүхий компани нь уг зээлийг авахад хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Удахгүй прокуророос УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг их хуралд оруулна. Ингэснээр яаралтай горимоор буюу 24 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм. Ийм сургаар УИХ-ын гишүүд ГҮЙЛДЭЖ эхэлжээ.
Эх сурвалж: Төр.мн