"Чингис хаан" музей Даваа гараг хүртэл үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр болсныг Соёлын яам мэдэгдлээ
“Монгол орон даяар музейн нээлттэй өдрүүд” өчигдөр эхэлсэн бөгөөд эхний өдөр нийт 8,540 хүн музей үзжээ. Иргэдэд орон нутгийн 23, харьяа 10 музей үнэгүй үйлчилж байгаа юм.
Нээлттэй өдрийн эхний өдөр:
- Том хүн 5,251
- Хүүхэд 3,269
- Тусгай хэрэгцээт 20 иргэн музей үзсэн байна.
Нээлттэй өдрүүдээр "Чингис хаан" музей зөвхөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд л үнэгүй үйлчилнэ гэдгээ өчигдөр мэдэгдэж байв.
Том хүн 30,000 төгрөгөөр уг музейг үзэж байсан бол Даваа гараг хүртэл үнэгүй үзүүлэхээр болсон байна.