Коронавирусээс илүү бидний хандлага аюултай юм
- Ус үзээгүй байж хормой шуух гэгчээр юу юуны туханд хүрэлгүй сандралдсаны балгаар зарим хүнсний барааны үнэ нэмэгдээд эхэллээ. Харин тэр цагт чаддагаараа төр засгийнхныг хараан зүхэх байлгүй
- Монголд вирус орж ирсэн нь албан ёсоор батлагдаагүй байхад ингэж үймэлдэж байгаа улс үнэхээр ороод ирвэл яах болж байна аа
- Нөгөөтэйгүүр иргэд төрдөө итгэхгүй байна. Энэ төрийн нэр хүнд, чанар чансаа, итгэл даах чадвар дэндүү сул, арчаагүй, дорой байна. Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд өнөөгийн эрх баригчид иргэдийг ямар их хуурч, итгэлийг нь ямар их алдсаны гор нь энэ
Коронавирусийн дуулианаар хүнс барааны хиймэл хомсдол үүсгэн өрсөлдөж, сандрах монголчуудын хандлага. 2020-01-28-ны өдөр “Баянзүрх” зах
2011 онд болсон Фүкүшимагийн Атомын цахилгаан станцын сүйрлийн дараа хүнс, усны аймшигт хомсдолд орсон япончууд үйлчилгээний дараалалд