БНСУ Уханьд байсан иргэдээ Сөүлд авчиржээ
Уханиас эргүүлэн татаж буй солонгос иргэдийг суулгасан зорчигч тээврийн онгоц өнөө өглөө Сөүлийн Гимпогийн нисэх буудалд газарджээ. Онгоц орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагт газардсан ч бараг үд дунд болж байхад зорчигчдийг онгоцноос буулгасан байна.
Эрх баригчид онгоцоор ирсэн зорчигчдод нислэг эхлэхээс өмнө шалгалт хийхэд халдвар авсан шинж тэмдэгтэй нэг ч хүн байхгүй гэж мэдэгдсэн ч тэднээс 18-ыг нь эмнэлэг рүү авч явсан нь иргэдийн анхаарлыг татсан байна. Эрүүл мэндийн сайд Ким Ганг Лил энэ талаар “БНХАУ манай улсын эмнэлгийн шинжилгээний стандарт өөр. Тиймээс зорчигчдыг онгоцонд суусны дараа дахин шинжилгээ хийсэн” хэмээн иргэдээ тайвшруулжээ. Нисэхийн өмнө эмх замбараагүй байдал үүссэн тул онгоцонд суух ёстой байсан нэг зорчигч сууж чадаагүй гэдгийг мөн мэдээлсэн байна.
БНСУ халдварын голомтоос иргэдээ татахаар дөрвөн нислэг хийх хүсэлт тавьсан ч БНХАУ ганц л нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.
Гимпод ирсэн 368 хүний 18-ыг нь шууд эмнэлэг рүү авч явж, үлдсэн 350-ийг нь 14 хоногийн турш тусгаарлаж ажиглах юм байна. Энэ хооронд хэнтэй ч уулзуулахгүй байхаар зохион байгуулжээ. Тэднийг Сөүлээс өмнө зугт 80 км-т байх Асан болн Жинчонд байрлуулах юм байна.