“Johnson & Johnson” компанид 750 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгожээ
Хүүхдийн “Baby Powder” нунтаг цацлага ашигласны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр болгон хэсэг бүлэг нэхэмжлэл гаргагчдад нэмэлт 750 сая ам.доллар олгохыг Нью-Жерси муж улсын тангарагтны шүүгчид “Johnson & Johnson” компанид үүрэг болгожээ.
Өмнө нь эдгээр гомдол мэдүүлэгчид тус компаниас 37.2 сая ам.долларын нөхөн төлбөр авсан байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 18-нд “Johnson & Johnson” компани 33 мянган сав бүхий хүүхдийн “Baby Powder” нунтаг цацлагыг сайн дураараа эргүүлэн татсан юм. АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарт эрүүл ахуйн хяналт шалгалт хийдэг газар цахим жижиглэн худалдаа эрхлэгчээс авсан нэг сав нунтаг цацлаганаас асбестийн агууламж илрүүлсэнтэй холбоотойгоор компани бүтээгдэхүүнээ ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Асбестийг удаан хугацаанд хэрэглэх нь хорт хавдрын өвчлөлийг үүсгэдэг байж болзошгүй юм гэж гомдол мэдүүлэгчид үзэж байгаа аж.
Компани энэ талаар хожим мэдэгдэхдээ, эргүүлэн татсан бараа бүтээгдэхүүнээс асбест илрээгүй гэжээ.