Татвар төлөгчийн эрх ашиг илүү хамгаалагдана
Татварын шинэ хуульд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилж өгсөн. Ингэснээр зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал нь үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ. Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна. Түүнчлэн Татварын маргаан таслах зөвлөл 2 шатлалтай байсныг цөөрүүлж нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг бууруулж 4 жил болгосон, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн 2 дахь шатны шинэчлэлд тусгасан.
Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болж байгаа юм.