Setguul.mn

Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхөр яагаад хохигдов

Хуваалцах:
Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхөр яагаад хохигдов

Нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний явц болон гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Энэхүү төлөвлөгөөний суурь судалгааг 2017 оноос эхлүүлж, үзэл баримтлалыг нь 2020 онд Засгийн газраар батлуулсан байна. Цаашид олон улсын зөвлөхүүдээс дүгнэлт гаргуулан, гэр хорооллыг дахин төлөвлөж "20 минутын хот" болгох стратеги боловсруулах, мөн шаардлага хангахаргүй хуучин орон сууцуудыг буулгаж шинэчлэх замаар иргэдийг аюулгүй орчинд амьдруулахыг зорьж буй аж.

Үүнтэй холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны бодлогын бичиг баримтуудыг боловсруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!