УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Т.Жамбаажамц нь 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажилласан бөгөөд 2025 онд тус хорооны даргаар томилогдож байв.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг чөлөөлж буй шалтгаанаа "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллаж, тодорхой ажлууд хийх гэж үзсэн.
Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Аппликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон. Тиймээс энэ асуудлыг тодорхой шийдэх, ачаа үүрэх асуудал үүссэн учраас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна" гэв.
Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэдэг томьёоллоор нууц санал хураалт явуулахад 94 гишүүн оролцож, 54 нь дэмжсэнгүй. Ийнхүү УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулах гэсэн боловч чадсангүй.
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
