Шатахууны үнийн бодит мэдээллийг нуув уу
“2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нь Дэлхийн санхүүгийн түүхэнд тэмдэглэгдэж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж 1983 онд хөнгөн түүхий нефтийн фьючерсийг нээснээс хойш анх удаа газрын тосны үнэ сөрөг буюу хасах төвшинд хүрч унав... АНУ-ын газрын тосны агуулахуудын нөөц нь дээд түвшиндээ хүрч, түүхий нефтийг гадагш зөөвөрлөх юм уу эсвэл нөөцлөхөд хэцүү болжээ...” гэх мэдээлэл өнөөдрөөс сар орчмын өмнө гарч байв. Дэлхийн зах зээл дээр нефть, шатахууны үнэ хасах руу ороод байхад Монголд ямар байв.
Шатахуунаас хамааралтай амьдрал Монголд өрнөж байгаа. Гэхдээ тэмцэгчид нь зөвхөн “Шатахуун хэрэглэгчдийн холбоо” гэх байгууллага. Тус холбооноос “ШӨХТГ ажлаа хийж чадахгүй, нефть импортлогч компаниудтай хуйвалдаж байна”, “Хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулахгүй байна” гэх зэргээр сарын өмнө, шүүмжилж байсан бол өнөөдөр ч шүүмжилж байна.
Тус холбооныхонтой энэ удаад “Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний холбоо” гэх байгууллага хамтарсан байв. Тэд энэ удаад “ШӨХТГ өнгөрсөн сард шатахууны чанарыг шалгана гэж мэдээлж байсан. Чанарын шалгалт хийхэд олон талын үзүүлэлтийг нарийвчилдаг, цаг хугацаа ордог ч нэгтгэсэн дүн, мэдээлэл гарах хугацаа нь өнгөрөөд байхад мэдээлэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Яагаад хардаж байна гэхээр ШӨХТГ 4 дүгээр сарын 20-нд шатахууны чанар, дүүргэлтэд АМГТГ, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийсэн. Тухайн үед энэ талаар тодруулахад “Шатахууны лабораторийн шинжилгээг 3 хоногт хийнэ. Шалгалтын удирдамжийн хугацаа нь 30 хоног" гэж байсан. Одоо мэдээлэх хугацаа нь болчхоод байна. Мөн шатахууны үнэ АМГТГ-ын мэдээлж байгаагаас илүү хямдрах боломжтой. Импортоор оруулж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг татвар, тээврийн болон үйл ажиллагааны зардал, өртөг зэргээр тооцоход бодит үнэ
5 дугаар сарын 15-ндАИ-80 1 литр нь – 643 төгрөг,
АИ-92 1 литр нь – 735 төгрөг,
ДТ түлш 1178 - төгрөг,
6 дугаар сарын 15-нд АИ-80 - 868 төгрөг,
АИ-92 - 1293 төгрөг,
ДТ түлш – 1430 төгрөг байж болох тооцоо гарч 40 хувийн ашигтай ажиллаж
байгаа хэрнэ импортлогчид 10 хувийн ашигтай ажиллаж байна гэж худлаа хэлж байна. Бодит байдал ийм байхад сүүлийн гурван сарын хугацаанд шатахууны үнийг буурууллаа гэж сайрхах хэрэггүй юм. Үнэ дагаж чанар гэдэг ч ард иргэд чанартай бензин хэрэглэхгүй байгаа нь баримттайгаа байгаа шүү дээ.
Ийм байхад бензиний асуудлыг 2, 3-н байгууллагын маргаан мэтээр харагдуулахыг хичээх ч хэрэггүй юм. Ард иргэд үнэнийг, бас чанартай шатахуун хэрэглэхийг хүсч, шаардаж байна.
Мөн ирэх сард үүнээс илүү хямд бензин хэрэглэхийг хүсч байна.
Эх сурвалж: Erennews.mn