Эрчим хүчний салбарт А.Амарбаяр шиг инженерүүд хэрэгтэй
Өмнөд хөршийн ӨМӨЗО-ны Ордос хотыг 10-аад жилийн өмнө зорьж автомашинаар их л хол газар явсан. Өндөр өндөр уулын энгэрээр, талаар салхин сэнс эгнүүлсэн нүднээ, бас сэтгэлд таатай тусч Монголд хэзээ сэргээгдэх эрчим хүч ашиглах бол гэж бодож байж билээ. Тэр үеийг бодвол энэ талаар монголчууд ойлголттой ч болж бүр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай, тэрхүү хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээнд хүрсэн. Энэ бол дэвшил. Тэгвэл бид өнөөдөр улам дэвшмээр, нар салхины цахилгаан эрчим хүчийг түлхүү хэрэглэмээр байна. Наанадаж утаа багасна, цаанадаж ядарсан эдийн засагтай манай улсад маш их хэрэгтэй.
Өнөөдөр улсын хэмжээнд 3-4 томоохон сэргээгдэх эрчим хүчний станц гадны хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа гэдэг. Тэгвэл дэлхий нийтэд салхины эрчим хүч болон нарны эрчим хүчний эх үүсгүүрүүдийн өртөг зардал огцом буурч, үүнийг дагаад “НОГООН ЭРЧИМ ХҮЧ”-ний үнэ буурч байгаа энэ мөчид бид хичээж ажиллах ёстой юм. Үүнд монгол хүн бүр ач холбогдол өгөх хэрэгтэй.
Хэдхэн жилийн өмнө монголчууд хийн зуух, хийн халаагуур, хийн түлш хэрэглэхээс эмээдэг байсан ч “ГАЗ ИРЭЭДҮЙ” байсан учраас бид хэрэглээд сурчихсан.Тэгвэл үүнтэй адил сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Иймээс бид мэргэжилтэй, мэдлэгтэй энэ чиглэлийн инженерүүдийг УИХ-ын 2020 оны сонгуульд дэмжиж, сонгох шаардлага байна.
Товчхондоо бол Сэргээгдэх эрчим хүч буюу “Ногоон эрчим хүч” хэрэглэхийн тулд бид мэргэжлийн хүнийг төлөөллөө болгох нь чухал болоод байгаа юм.
Тэрбээр физик, электроник, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, 2006 онд Токиогийн ХАА ба Техник Технологийн Их сургуульд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг юм.
Бид маш их мөнгийг эрчим хүчинд өгч байгаа. Гэхдээ манай иргэдийн төлж буй үнэ тариф бол бага төвшинд байгаа. Ерөнхийдөө хүчээр барьдаг. Харин тэр алдагдлыг хэдэн жил хурааж байгаад татаасаар маягаар нөхдөг гэх үү дээ. Эрчим хүчний төлбөр тооцооны асуудал дээр “Монгол Улс дотооддоо өрийн сүлжээнд ч орчихсон” гэх үгийг хариуцлагатай хүний амнаас сонсч байлаа. Тэгвэл үүнийг өөрчлөх цаг нь болж.
Тиймийн тулд бид сэргээгдэх эрчим хүчний инженер А.Амарбаяр шиг инженерүүдийг төрд илгээх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг хэлж буй хэрэг. Учир нь энерги эрчим хүчний салбарыг зөв чиглүүлэхгүй бол мөдхөн элгээрээ хэвтэж мэдэхээр болчхоод байгаа. Тийм болохоор Монголын улстөрд “НОГООН ЭРЧИМ ХҮЧ”-ний талаар мэдлэгтэй ганц боловч инженер үгүйлэгдэж байгааг олж харах хэрэгтэй.
Монгол Улсыг хөгжүүлье гэвэл инженерүүдээ ашиглах хэрэгтэй. Тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний инженерийн оролцоо, манлайлал маш их хэрэгтэй байна. Энэ бол Монголын ирээдүй юм.
Япон улсад 10 гаран жил суралцаж эзэмшсэн нарны зайн үйлдвэрлэлийн технологийг эх орондоо нутагшуулж, "Made in Mongolia" шошготой Хөх чоно брендийн нарны зайн дэлгэцийг Япон улсад анхлан экспортлоход оролцож явсан, Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах шийдлийг олсон, түүхий нүүрс түлэхгүй байх санал санаачлагыг гаргасан гээд түүний хийсэн, сэдсэн бүтээсэн нь ирээдүйг харсан үйлдлүүд.
“Ногоон эрчим хүч” буюу ирээдүй рүүгээ явахын тулд бид Адъяабатын Амарбаяр шиг олон инженерүүд олох хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд бид инженерүүдийн ухаанаар эх орноо хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнуудын хөгжилтэй зэрэгцэн алхахыг хүсч байгаа тул улиг болсон улстөрчид, уран бүтээлчид, бизнесмен зохиолч, хуульч нөхдөөс илүүтэй инженерүүдийг чухалчлах ёстой юм. Яагаад гэвэл Монгол Улсын эдийн засгийг тэд өөрчилж чадна гэж харагдаад байгаа юм."Ногоон эрчим хүч"-ийг хүсч буй миний адил үзэл бодолтой иргэн олон бий гэдэгт үл эргэлзнэм.