Эдгэрсэн хүнээс илэрч байгаа вирус амьд уу эсэхийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эдгэрсэн хүмүүсээс дахин коронавирус илэрсэн гэх асуудал дээр дараах тайлбарыг өглөө. Тэрээр "Эдгэрсэн хүнээс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна"БНСУ эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрснийг мэдээлсэн. Гэсэн ч эмнэлгээс гэртээ гарчихсан байсан тэдгээр хүмүүс бусдад халдвар тараагаагүй хэмээн мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан.
Вирусийн эсрэг бие үүсдэг гэж би өмнө нь тайлбарлаж байсан. Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар сайн байна гэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна. Зарим өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг" гэв.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ