Эрдэмтэд энэ өвөл цар тахлын аюул хүйтэн бүсийн орнуудад илүүтэй тохиолдоно гэв
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-ны ээлжит мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр "Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 14.8 сая хүн өвчилж, 617 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 8.9 сая хүн эдгэрч, 5.3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 213 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Дэлхийн олон эрдэмтэн судлаачид хэрвээ тухайн улс орон хүн амынхаа 90 хувийг гар угаах амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих арга барилд хэрэгжүүлж чадвал дэгдэлт том хэмжээгээр гарахгүй гэдгийг олон судалгаагаар нотолжээ. Их Британийн эрдэмтэд энэ өвөл цар тахлын аюул хүйтэн бүсийн орнуудад ихээхэн тохиолдох учраас хоёр дахь давлагаанаас сэргийлэхийн тулд тохиолдлыг илрүүлэх, оношлох хүчин чадлыг нэмэгдүүлэх хөл хорионы арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх стратегийг гаргасан байх шаардлагатайг зөвлөжээ.
Калифорнийн их сургуулийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэг нь бүдэг эсвэл хөнгөн байсан хүмүүст кзоронавирусийн эсрэг дархлаа сул тогтож хэдхэн долоо хоногийн дараа арилж байна гэж үзсэн байна. Харин хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн дархлаа тогтцын түвшин удаан байна гэж гаргасан байна. Үүнийгээ батлахын тулд тус сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвараар өвчилсөн 34 хүнийг 3 сарын турш дагаж судлахад 73 өдрийн дараа гэхэд дархлал тогтцын түвшин 50 хувиар буурчээ.
БНХАУ-ын Шинжань мужийн Өрөмч хотод коронавирусийн халдвар кластерлан гарсантай холбоотойгоор тус хотын 3.5 сая хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах шийдвэрийг орон нутгийн эх баригчид гаргасан байна.
Энэтхэгийн Дели хотод олон хүнийг хамруулсан эсрэг биеийн шинжилгээ хийхэд тус хотын оршин суугчдын 4/1 нь коронавирусийн халдвар авсан байсныг тогтоожээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 5842 хүн шинээр халдвар авч, өвчлөл буурсан таатай мэдээтэй байна.
Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 28-45 тохиолдлоор нэмэгдсэн нь өвчлөл буурах хандлагатай байна.
Манай улсын хувьд өчигдөр Токио Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 261 иргэн ирсэн.
Манай улсын хувьд өчигдөр 333 хүн ажиглалтад шинээр орж, 80 хүн ажиглах байраас гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 3395 хүн тусгаарлан ажиглах байранд байна.
Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 12 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 7000 гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагт 119 дугаарт 180 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас холбогддог шуурхай 119 апп-д гадаадаас АНУ, БНСУ-аас 4 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан. Иргэд бидэнд байнга өгч байгаа асуудал бол иргэдийн анхаарал суларсан амны хаалт зүүхгүй бөөнөөрөө их явж байна гэдэг санал шүүмжлэл байна. Иймд иргэд огтхон ч анхаарлаа сулруулахгүй амны хаалт зүүн, зай барин гадуур дэмий сэлгүүцэхгүй байж энгийн төлбөргүй аргаар коронавирусийн халдвараас хамгаалаарай“ гэв.